Гадаад Харилцааны Яамны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) төвийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.
/2022-04-21/ITTLLDC signs MoU with IRC The International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) has signed a Memorandum of Understanding on a mutually beneficial cooperation with the Investment Research Center – Ministry of Foreign Affairs (IRC), where the signing ceremony took place at the Ministry of Foreign Affairs of Mongolia on April 21, 2022. The MoU was signed by the Executive Director of ITTLLDC Mr. D.Dulguun and the Director of IRS Mr. E.Yesukhei. The purpose of this Memorandum of Understanding is to collaborate in the field of research on economic corridors, coordinating regulations to prepare advice and methodology, projects related to infrastructure, border checkpoint, dry port, free trade zone, etc. дэлгэрэнгүй
Хөрөнгө Оруулалтын Судалгааны Төв Нь НҮБ-Ын АНДЭЗНК-Ийн Холбогдох Хүмүүстэй Цахим Уулзалт Хийв.
/2022-02-18/ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв нь НҮБ-ын АНДЭЗНК-ийн холбогдох хүмүүстэй цахим уулзалт хийв. дэлгэрэнгүй
Айлчлалын Хүрээнд Хэд Хэдэн Баримт Бичгийг Байгуулав
/2021-12-17/Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим хэлбэрээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв болон ОХУ-ын “Олон улсын тээврийн коридорын захиргаа” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг баримт бичгийг байгуулав. дэлгэрэнгүй
Монгол-Орос-Хятадын Эдийн Засгийн Коридор Байгуулах Хөтөлбөрийн Хэрэгжилтийг Урагшлуулах Шинжээчдийн Түвшний V Уулзалт Болов
/2021-11-12/Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах шинжээчдийн түвшний V уулзалтыг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, оросын талын төлөөлөгчдийг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн газрын захирал А.Ю.Дианов, хятадын талын төлөөлөгчдийг тус улсын Хөгжил шинэчлэлийн хорооны Бүс нутгийн нээлттэй хөгжлийн газрын дэд дарга Жан Мин нар тэргүүлж, хоёр талын холбогдох албаны өргөн хүрээтэй төлөөлөгчид оролцов. дэлгэрэнгүй