Гадаад Харилцааны Яамны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) төвийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.
/2022-04-21/
Санамж бичигт ДГХБО-ын ОУСТ-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн болон Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг төлөөлж Захирал Э.Есүхэй нар гарын үсэг зурлаа. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь эдийн засгийн коридорын судалгаа болон зөвлөмж бэлтгэх зохицуулалтыг хийх ба дэд бүтэц, хилийн боомт, хуурай боомт, чөлөөт худалдааны бүс гэх мэт төслүүд дээр хамтран ажиллахад оршино.